• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Элчин сайд нартай манай сурвалжлагчийн хийсэн ярилцлага

CRI       (GMT+08:00) 2009-03-13 12:12:45

Монгол улсаас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар удаан жил ажиллаж байсан ноён Цахилгаан Хятадын олон улсын радиод дурсгалын зүйл хүргэлээ \2007он \

      Би Танай радиог сайн мэднэ. Хятадын олон улсын радио хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулж байдаг. Бээжин хотод ажиллаж байх үедээ Танай радиогийн сурвалжлагчид олон удаа ярилцлага өгч байлаа. Одоо үе үеийн Элчин сайд нартайгаа хамтдаа ярилцлага өгөх завшаан тохиосонд их баяртай байна. Тэгээд би төлөөлөгчдөө танилцуулъя. Төлөөлөгчдийн хамгийн ахмад нь болох Шагдарсүрэн. Эдүгээ 90 настай. Монгол Улсын Гадаад яамны сайд, НТХ-ны Гадаад хөрилцааны хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. 1982-1986 онуудад Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан хүн. Очирбат – Монгол улсаас Хятадад суусан 2 дахь Элчин сайд, 88 настай. Хамгийн онцлог нь 1953-1957 онуудад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар сууж байх үедээ Хятадын дарга Мао Жүши-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсныг нь сонирхуулахад хангалттай. Дараагийн хүн бол 1988-1990 онуудад Элчин сайдаар ажилласан Очир. Түүний үед 2 орны худалдаа, эдийн засгийн харилцаанд урьд байгаагүй их өөрчлөлт гарсан. Тэрбээр 60-аад оноос гадаад худалдааны салбарт ажиллаж гадаад худалдааны сайдаар хүртэл ажиллаж явсан туршлагатай дипломатч учраас 2 талын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байжээ. Хожим Монгол Улсын худалдааны гавъяат ажилтан цол тэмдгээр шагнуулсан. Бидний дундаас Амарсанаа хамгийн залуу нь. МАХН буюу парламентын гишүүдийн олонхийг бүрдүүлж буй, эрх баригч намын гишүүн, улс төрийн зүтгэлтэн хүн. Миний хувьд гэвэл Хятадад суух Элчин сайдаар хамгийн олон жил буюу 1994-2001 онуудад ажилласан хүн. Энэ жилүүдэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Пэн Монгол Улсад айлчилж 2 орны хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсан юм. Би энэ гэрээг хэрэгжүүлэх ажил дээр суусан эхний Элчин сайд даа. Миний ажиллах үед 2 орны харилцаа өрнүүн хөгжиж эхэлсэн он жилүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, БНХАУ-ын дарга Зянь Зэминь нар харилцан айлчилж бусад өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд идэвхтэй өрнөж харилцаа их өргөжсөн үе юм. Ингээд манай бусад Элчин сайд нар сэтгэгдлээ хуваалцах байхаа.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе