• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Элчин сайд нартай манай сурвалжлагчийн хийсэн ярилцлага

CRI       (GMT+08:00) 2009-03-13 12:12:45

Монгол улсаас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан ноён    Амарсанаа Хятадын олон улсын радиогийн сурвалжлагчид ярилцлага өгч байна    \2007он Бээжин хот \

       Амарсанаа: Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 2001-2005 онуудад ажилласан. Энэ хугацаанд Хятадын төр, засгийн байгууллагууд бидний ажлыг бүрэн дэмжиж байсан нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд минь урам зориг нэмж байсныг хэлэхэд таатай байна. Энэ тааламжтай үеийг ашиглан хоёр орны харилцааг бүхий л салбарт эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлага байсан юм. Өндөр дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн харилцааг огцом өсгөх, иргэдийн харилцааг хөгжүүлэх зорилт бидний өмнө байсан. 2002 онд тэр үед Ерөнхий сайд байсан Энхбаяр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, 2003 онд БНХАУ-ын дарга ХУ Жинтао Монгол Улсад Төрийн айлчлал хийсэн. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 2005 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн орлогч дарга У И нар харилцан айлчилж хоёр орны өндөр дээд хэмжээний айлчлалууд тогтмолжсон. Өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжино гэдэг хоёр орны харилцааны үндсэн бодлого тодорхойлогдож байнга хөгжиж байна гэсэн үг. Намайг ажиллаж байх үед хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны эргэлт 4 дахин нэмэгдэн, намайг ирэхэд худалдааны нийт эргэлт 212 сая америк доллар байснаа бүрэн эрхээ хэрэгжүүлээд буцах үед 662 сая болж нэмэгдсэн. Худалдааны эргэлт ингэж нэмэгдсэн нь Элчин сайдын яам, Элчин сайдын хичээл зүтгэлээс гадна БНХАУ-ын төр, засгийн байгууллагуудын дэмжлэг, нягт хамтын ажиллагаатай холбоотой байсан гэж хэлмээр байна. Энэ үед Монгол Улсын гадаад худалдааны 1/3 хувийг Хятадтай хийдэг худалдаа эзлэх болсон. Иргэд хоорондын харилцаа ч их хөгжсөн. Хил залгаа аймаг хотуудын харилцаа өргөжиж ирсэн нь хоёр орны ард түмний бие биеийнхээ талаарх мэдлэгийг нэмэгдүүлж бие биеийнхээ талаар бодитой зөв ойлголттой болж ирсэн. Өнгөрсөн түүхээ эргэн харахад хоёр орны харилцаанд сайхан үе ч байдаг, хүнд үе ч байдаг. Хоёр талын харилцааны төлөө зүтгэж ирсэн үе үеийн хүмүүсийн үйлсийг дэмжин дэлгэрүүлэхэд тал талаасаа анхаарч ажиллах учиртай. Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам өрнүүн хөгжээсэй гэж хүсч байгаагаа энэ далимд илэрхийлье.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе