|
|
||
Эрхэм сонсогчид оо, Хятадын Олон Улсын Радио, Хятадын Жянши мужийн аялал жуулчлалын газар хамтран "Үзэсгэлэнт Жянши нутаг" асуулт хариултын уралдаан зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр та бүхэнд энэ уралдааны сэдэвт нэвтрүүлгийн 5–р хэсгийг толилуулж байна.
Та бүхэн эртний нэрт уул Лүшань, "Шаазангийн хот" Жин Дэжэний түүх соёлтой танилцаж, Жин Ганшаний үзэмжит өнгө төрх болон Ү-юаний жижиг сууринтай танилцсаны дараа өнөөдөр бидний хамт Жянши мужийн энэ аяллын сүүлчийн өртөө Сань Чиншань уулаар зугаалах гэж байна.
Нэвтрүүлэг эхлэхээс өмнө бид өнөөдрийн нэвтрүүлгийн хоёр асуултыг танилцуулъя.
Нэг, ЮНЕСКО хэдэн онд Сань Чиншань уулыг дэлхийн байгалийн өвөөр бүртгэсэн бэ?
Хоёр, Сань Чиншань уулын нэр нь аль шашны соёлтой холбоотой бэ ?
Та манай нэвтрүүлгээс хариултыг олж авах болно.
Уул хайрханы үзэмжээр нэрт гарсан Сань Чиншань уулын содон оргилууд тэнгэр тулам сүндэрлэж, гүн хавцлууд үргэлжилж, дэлхий дээр нэгэнт танигдсан боржин чулуун тархалтаар хамгийн нягт, хэлбэр дүрс хамгийн олон янз бүхий босоо оргилууд, хадан багана зэргийг үзүүлж, "оюу чулууны галарей"хэмээн нэрлэгдсэн юм.
2008 онд Сань Чиншань уул өвөрмөц геологийн тогтоц, байгалийн үзэмжээрээ ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн. Сань Чиншань уулын үзэсгэлэнт бүсийн удирдах газрын орлогч дарга Жэн Шяофан танилцуулж хэлэхдээ:
Сань Чиншань уул Жянши мужийн Шанрао хотын зүүн хойд хэсэгт 756 хавтгай дөрвөлжин километр хамгаалалтын талбайг эзлэн оршдог бөгөөд гол бүсийн талбай нь 229.6 хавтгай дөрвөлжин километр. Сань Чиншань уул хэдэн тэрбум жилийн геологийн хувиралтаар содон оргил өвөрмөц чулуулгийг бий болгон,гол нь элдэв сонин асга хадны хэлбэрээр алдаршсан. Түүний ноён оргил Юй жин оргил далайн төвшнөөс 1819.9 метр өндөр өргөгдсөн байдаг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |