• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Байгалийн гайхамшигт үзэмж—Сань Чиншань уул

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:28:38

     Сань Чиншаний муруй сарий уулын замаар аялж, тэрбум гаруй жилийн байгалийн хүчээр бүрдсэн өөрчлөлт хувиралтыг харж, хүмүүсийн өөрийн төсөөллөөрөө нэрлэсэн "Дагина", "Хувилгаан Луу", "Арш", "Сармагчны хаан" зэрэг гайхалтай төгс үзэмжийг сонирхож, байгалийн хүчин болон хүмүүсийн баялаг сэтгэхүй чадварыг гайхуулна. Байгалийн уул ус соёл иргэншилтэй энд уялдан нэгдэж, хад чулуу амьд юм шиг санагдана.

     Сань Чиншань уулын соёл иргэншил үүгээр зогсохгүй юм. Тэртээ 1600 гаруй жилийн өмнө эндхийн уул усны өнгө жавхааг бумбын шашинтнууд анхааран шүтэн биширч ирсэн бөгөөд Сань Чиншань уулын нэр ч бумбын шашнаас үүдэлтэй юм. Сань Чиншань уулын үзэсгэлэнт бүсийн удирдах хорооны суртал ухуулгын газрын дарга Ли Хуа танилцуулж хэлэхдээ:

     Яагаад Сань Чиншань гэж нэрлэсэн бэ гэвэл ноён оргил Юй жин болон түүний хөрш хоёр оргил болох Юй шиү, Юй хуа оргилуудын өндөр тийм их зөрөөгүй бөгөөд Бумбын шашны Юй чин, Шан чин, Тай чин хэмээх гурван хамгийн нэр хүнд бүхий бурхан шиг сундаллан байдаг тул Сань Чиншань гэсэн нэртэй болсон юм. Нэрээс нь харахад уг уул бумбын шашны нэрт уул ба түүний бумбын шашинтай холбоотой соёл түүх 1600 гаруй жилийн өмнөх зүүн Жинь улсаас эхтэй.

      Иймээс Сань Чиншань ууланд бумбын шашны соёлын өв их олон байна. Жишээлэхэд, Сань Чингүн ордон, Арш нисэх тавцан буюу Фэй шянтай, Лүн Хү дянь харш зэрэг нь бүгд найман хөллийн зургаар бүтээгдсэн тул эрдэмтэд энэ газрыг бумбын шашны задгай музей гэж нэрлэдэг.

     Урт удаан хугацааны геологийн хувиралтын явцад Сань Чиншань уул дөрөвдөх мөстлөгийн үеийн шууд нөлөө болон бүрхэлтэнд өртөөгүй, их олон ховор нандин амьд бодис хадгалагдан үлдсэн нь Зүүн Азийн амьд бодисын олон талт орчинг бүрдүүлжээ. Сань Чиншань уул нь жилийн турш зураг шиг үзэмж төгс байж, улирал бүхэнд өөр өөрийн өнгө аястай байдаг юм.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе