|
|
||
Эрхэм сонсогчид оо, Хятадын Олон Улсын Радио, Хятадын Жянши мужийн Аялал жуулчлалын газар хамтран ХОУР-гийн сонсогчдын дунд "Үзэсгэлэнт Жянши нутаг" асуулт хариултын уралдаан зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр та бүхэн энэхүү уралдаант нэвтрүүлгийн 2 дугаарыг хүлээн авч сонсоно уу.
Жянши бол аялал жуулчлалын арвин баялагтай муж юм. Өмнөх нэвтрүүлгээр та бүхэн эртний нэрт уул – Лүшань уултай танилцсан, өнөөдөр бид "Шаазангийн хот" Жин Дэжэньд аялацгаая.
Нэвтрүүлэг эхлэхээс өмнө бид өнөөдрийн нэвтрүүлгийн хоёр асуултыг танилцуулъя.
Нэг, Англи хэлний шаазан гэсэн утгатай "china" гэсэн үг хаанаас үүссэн бэ ?
Хоёр, шаазан хөгжмийн зэвсгээр анх ямар хөгжмийг хөгжимдсөн бэ ?
"Жин Дэжэнь" Хятадын шаазангийн үүсэж хөгжсөн газар учраас ийнхүү нэрд гарсан бөгөөд энэ газрыг хүмүүс сайн мэддэг нь дэлхийн олон газрын шаазангийн хорхойтнуудын шүтээн болсноос үүдэлтэй билээ. Энэ нутагт мянган жилийн шаазангийн соёл өвлөн уламжлагдаж байгаа тул Хятадын соёлын эрдэнийн нутаг юм.
Та бүхний мэддэгээр Англи хэлэнд томоор бичсэн " Сhina" нь Хятад гэсэн утгатай, жижгээр бичсэн "china" нь шаазан гэсэн утгатай юм. Энэ "china"гэдэг нь чухам Жин Дэжэньтэй ямар холбоотой юм бэ ? Жин Дэжэнь хотын аялал жуулчлалын газрын дарга Яо Ниншэн бидэнд энэ талаарх түүхийг ярьж өгсөн юм. Тэрээр хэлэхдээ:
Жин Дэжэнийг түүхэнд Шинь Пинжэнь гэдэг байж, Тан улсын үед Чан Наньжэнь гэдэг болсон бөгөөд Сүн улсын үед энэ нутгийн шаазанг хааны ордонд хэрэглэдэг байсан учраас Сүн Жэньзүн хаан өөрийн оны нэрээ хайрлан, Жин Дэжэнь гэж нэрлэсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |