• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Шаазангийн хот" Жин Дэжэнь

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:28:38

     Жин Дэжэнь хотын иргэд ваар шаазан хийх уламжлалт технологио өвлөн үлдээсэн төдийгүй орчин үеийн, моодны соёлыг ч байнга нэвтрүүлсээр байна.

     "Малига цэцэг" гэсэн энэ сайхан ам дамжин дуулагддаг Жянсү нутгийн ардын дуу янз бүрийн хөгжмийн зэвсгээр тоглогдож байсан билээ. Одоо бидний сонсож байгаа аялгуу бол дэлхийд хосгүй шаазан хөгжмийн зэвсгээр хөгжимдсөн "Малига цэцэг" , мөн шаазан хөгжмийн зэвсгээр хөгжимдсөн анхны бүтээл болно.

      Шаазанг таашаан сонирхож, хэрэглэж болдгоос гадна мөн сонсож болно. Энэ шаазан хөгжмийн ангид шаазан морин хуураас аваад шаазан лимбэ хүртэл бүх хөгжмийн зэвсгийг шаазангаар урласан байна.

     Бид Жин Дэжэний шаазанг гангар цагаан, уран нарийн, гоё чамин гэх зэрэг сайхан үгээр бахархан магтаж болно. Гэвч үнэхээр энэ нутагт ирж, энэ тостой гараар барьшгүй уран нарийн, гоёмсог чамин урлагийн бүтээлийг хүний гараар бүтээж байгаа явцыг үзэхэд өөрийн эрхгүй гайхаш алдах болно. Нэг төрлийн салбар бүхэл бүтэн нэг хотыг мянга гаруй жил авч явж байна гэдэг бол үнэхээр гайхамшиг гэхээс өөр юу гэх билээ дээ. Жин Дэжэний түүх бол цаасан дээр бичигдсэн түүх биш, харин шаазан болон шаазан шатаадаг зуухаар уламжлагдсан түүх юм.

     Бид энэ сайхан шаазан хөгжмийн аялгуунд нэвтрүүлгээ өндөрлөж байна.

     Хоёр асуултанд хариулахаа битгий мартаарай.

     Нэг, Англи хэлний шаазан гэсэн утгатай "сhina" гэсэн үг хаанаас үүссэн бэ ?

    Хоёр, шаазан хөгжмийн зэвсгээр анх ямар бүтээлийг хөгжимдсөн бэ ? Анхаарлаа хандуулсанд баярлалаа. \Цэцэн орчуулав\


1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе