|
|
||
Би шинэ цагийн залуу малчин
Дүн өвлийн жаврыг
Дуу хуураараа уярааж
Даан ч ширүүн цасан шуургатай
Дах нэхийтэйгээ тэмцэн гаталсан
Даамжран үргэлжилсэн жаргалын эзэн
Дэврүүн сэтгэлтэй би өвөл цагийн малчин
Нүүдлийн шувууд ганганалдан ирэхэд
Нуган үрээ алсаас ирэх шиг догдлон угтаж
Амьсгалж эхэлсэн голын чимээнд татагдан
Ахин дахин малаа усалсан
Архагжин тогтсон жаргалын эзэн
Ариун сэтгэлтэй би хавар цагийн малчин
Солонготой бороотой хөндийд
Симфони хөгжим уянгалж байнуудаа гэж
Салхи, шувуудын түмэн чимээг таашаан
Самсаагаа шархируулан хониныхоо бэлчээрт налайсан
Сүүлгүй, төгсгөлгүй жаргалын эзэн
Сайхан сэтгэлтэй би зун цагийн малчин
Өнгөө хувиргах намрын навчистай хамт
Өгөөмөр зангаа хувиргаагүй
Өвөлжилтийн бэлтгэлээ хангахын хамт
Өвч зангаа улам өнгөлсөн
Өөдрөг жаргалын эзэн
Өр нимгэн сэтгэлтэй би намар цагийн малчин
Хавсарган бороотой шөнийг
Хотоо тойрч өнгөрөөсөн
Хилэн хар шөнөөр алдуул малаа ололгүй
Хавирган сартай тэнгэрийг нөмөрж унтсан
Хууч жаргалын эзэн
Хайлган сэтгэлтэй би шөнийн малчин
Дөрвөн улирлын аясаар
Дүр төрхөө өөрчилж
Дөмөн хүлгийн төвөргөөтэй
Дуугаа хөглөн хадаасан
Шөнө өдрийн алиндан ч
Шилбүүр ташуураа атгасан
Шавхагдашгүй их жаргалын эзэн
Шинэ цагийн залуу малчин би1 2 3 4 5
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |