|
|
||
Миний нутгийн гоёл
Уулс уулсын оройд ороолцон
Үүл нь уулсаа эмжин гоёно
Намиран ивлэх бороо хурыг
Нарны туяа солонгоор гоёно
Суунаглан хөөрөх аргалын утаа нь
Сайхан нутгийг минь чимэн гоёно
Сувдан цагаан хонид налайж
Саруул нутгийг минь шигтгэн гоёно
Халин дүүлэх жигүүртэн нь ганганаж
Хүний сэтгэлийг баясган гоёно
Хараа саатам төгөлдөр гоо охид нь
Хүрэн зүрхийг хайраар гоёно
Илбэн сэвэлзэх бүлээн салхи нь
Итгэл сэтгэлийг хөдөлгөн гоёно
Шагшиж биширмээр ачит эхчүүдийг
Шулагнах үр нь инээдээр гоёно
Туналзан урсах болор ус нь
Тансаг ургамалыг жаргалаар гоёно
Тунгалаг дөлгөөн шөнийн нууранд
Тэргэл саран тольдон гоёно
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |