• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар хөдлөлтөд өнчин үлдсэн хүүхэд Чин Фанрүй болон түүний шинэ амьдрал

Хятадын Олон Улсын Радио

     Намайг Су зи гэдэг, энэ жил 13 настай, усан сэлэх, төгөлдөр хөгжим мэтийн хобитой, бас жимс идэх дуртай, хулсны баавгайг хайрладаг гэж ангил хэлээр өөрийгөө танилцуулж байгаа энэ хүүхдийг Чин Фанрүй гэдэг. Тэрээр Сы Чуань мужийн Дү Жян-янь хотын Гуан я дунд сургуулийн 7-р ангийн сурагч. 2008 оны 5-р сарын 12-ний тэр өдөр газар хөдлөхөөс хэдхэн цагийн өмнөхөн Чингийн ээж аав хоёр нь сургуульд нь ирж охиноо үзсэн байжээ, хэний санаанд гэх вэ, тэрхүү уулзалт нь энэ айлын сүүлчийн нэг удааны уулзалт байжээ. Ээж аав хоёр нь гэр лүүгээ буцаад төдий удсангүй их газар хөдлөлт болж ээж аав нь сураг тасарч чухам яасан нь өнөө болтол тодорсонгүй.

     Газар хөдөлж байсан тухайн үед Чин сургуульдаа хичээллэж байжээ. Тэр мөч Чингийн цээжинд гашуун зовлон болж үлджээ. Багш Ү бол Чингийн сурч байсан тэр ангийн багш, тэр багш тухайн үеийн үнэн байдлыг эргэцүүлж ярна.

     Газар хөдлөлт ирэхэд хичээлийн байшин сүрхий дайвалзаж чичирхийлж байсан, зарим хүүхэд хөл дээрээ тогтож ядан сөгдөн сууж байсан, багш нар хурдхан тэднийг цувуулан хөтөлж тамирын талбайд гарсан, тэр үед газар бас л хүчтэй хөдөлж байсан гэлээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе