• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар хөдлөлтөд өнчин үлдсэн хүүхэд Чин Фанрүй болон түүний шинэ амьдрал

Хятадын Олон Улсын Радио

     Ээж ааваа алдсан Чин уйтгар бохиндол автаж, дуу чимээ цөөрч, хэсэгхэн хугацаа сэтгэлээр унаж явжээ. Тэр сайн сэтгэлтэй маш олон хүмүүсийн тайтгаруулал, зохисжуулал, дэмжлэгээр эхний үеийн тэдгээр хатуу өдөр хоногийг өнгөрүүлжээ. Сургуулийн талаас нь Чин мэтийн хүүхдийн аз бус учралыг хуваалцаж тэдний амьдрал сурлагыг зохицуулжээ.

     Бага сургуулиас их сургууль төгсөх болтол сурлагын бүх зардлыг хэлтрүүлсэн, амьдралын жижиг сажиг зардлыг манай сургууль дааж байна, эдгээр нь бидэнд үнэхээр тэнхээ өгсөн гэж Чин хэлж байлаа.

     Олон талын чармайлга гаргасан боловч Чингийн ээж аав одоо болтол хайж олдсонгүй, Чин гамшигдсан районы өнчин хүүхэд болж үлджээ. Хятадын Иргэний хэрэг эрхэлсэн яамны тогтоол ёсоор гамшгийн районы хүүхэд нэг болгон засгийн газраас олгосон сар бүрийн 600 юаний амьдралын тэтгэлэг эдэлж амьдралаа зохицуулах ёстой. Үүнээс гадна засгийн газраас бас нэмэлт тэтгэлэг олгож, нийгмийн аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсийн тогтмол бус хугацаатайгаар дэм тусаа ирүүлж байдаг, иймээс Чингийн амьдралд өнөөгийн байдлаар хүндрэл гараагүй байна.

     Хэдийгээр амьдрал дээр зовж эргэлзэх зүйлгүй боловч сэтгэл санаан дээр үлдсэн шарх амархан мартагдаж арилахгүй. Чин-гийн багш нар нь, хамт сурдаг хүүхдүүд, төрөл садан нь халуу гараа сунгаж, түүнд хайр энэрэл өгч, дотно дулаахан суралцах орчинг бүрдүүлж өгснөөр Чингийн ганцаардаж зовох нь хол гайгүй болсон гэж багш нь хэлж байна.

     Бүтэн сайнаас тав дахь өдөр болтол Чин ангийнхаа хүүхдүүдтэй цуг байна, яг л төрсөн нэг айлын хүүхэд шиг, амралтын өдөр болохоор заримдаа хамт хүүхдүүдтэйгээ, эсвэл садан нь ирж тосож авна, Чин-гийн авга нь сар болгон ирнэ харна. Энэ сурлагын хугацаа болж ирээд Чин санаа сэтгэл нь жаахан илааршиж, үгтэй дуутай болж байна гэлээ.

     Сэтгэл санаа нь сэргэхийг дагалдан Чинд амьдралын шинэ эрч хүч дахинаас ургаж амилж, оюун ухаан авьяас билэг нь нээгдэж эхэлжээ. Тун саяхан болсон Хятадын хэмжээний хүүхэд багачуудын ангил хэлээр зохиол бичих наадамд Чин түмэн хүүхдийн дундаас тэргүүлсэн байна. Тэр 5.12-ны газар хөдлөлтийн сэдэвтэй зохиол бичсэн байв. "тэрхүү хормыг би инээж өнгөрүүлэхээс өөр яахав дээ, надад эрч зориг хэрэгтэй, итгэл хэрэгтэй, өөрийгөө түших хэрэгтэй" гэж зохиолдоо тэр бичжээ.

     Чингийн өдөр болгоны хичээл сурлагын тохируулалтыг харвал бараг дүүрэн, анги хэл, франц хэл, газар зүй, төгөлдөр хуур гээд, тэр багш нарынхаа зааж байгаа хичээл болгоныг шимтэн сурах дуртай, тэр өөрийнхөө гэгээн саруулхан ирээдүйнхээ төлөө мэрийж, чармайн сурч байна.

     Би маш олон хүслэнтэй, эмч болох юмсан гэж бодно, бас газар хөдлөлтийг судалъя гэж ч бодно, газар дахиж хөдлөх эсэхийг мэдье ч бодно....

     Сүүлийн үеийн мэдээлснээр өнгөрсөн жилийн Сы чуаны газар хөдлөлтөөс болж нийт 650 хүүхдийг өнчирчээ. Одоо эдгээр хүүхдүүдийн доторх 630 нь хүүхдийн асрамжийн хүрээлэн буюу сургуульд байрлаж амьдарч байна, энэ олон хүүхдийн амьдрал нь Чин-тэй эгээ адилхан нийгэм нийт, олон салбарынхны хайр халамж, дэмжлэг туслалцаатайгаар амьдралынхаа шинэ хуудсан дээр өсөж торниж байна.\Урт-насан орчуулж редакторлав.\


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе