• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тансаг лам баруун зүгт аялсан" үлгэрийн товч танилцуулга

CRI       (GMT+08:00) 2009-05-26 15:20:05

Мин Улсын үеийн Ү Чэн Энь

     Энэ үлгэрийг манай оронд одоо нэгэнт телевизийн ангит кино болгон үлдээд үргэн олон ард түмний халуун сайшаалыг хүлээж байна. Бид юуны өмнө энэ киноны гол дууг та бүхэнд сонсгоё.

    "Тансаг лам баруун зүгт аялсан үлгэр" гэдэг зуун бүлэгт романтикийн программ бол Хятадын ард түмний аман зохиол зохиолчийн зохиол бүтээлтэй харилцан уялдсан шилдэг бүтээл юм. Хятадын эртний сонгодог уран зохиолуудын дотор "Тансаг лам баруун зүгт аялсан" үлгэрийн тогтворжсон уран зохиол болсон явц нь "Улаан асрын зүүд " зэргийн зохиолч гац хүний зохион бүтээсэн байдалтай адилгүй юм. Харин хүйтэн олон бичиг "Гурван улсын үлгэр"-тай төстэй шиг байдаг юм. Эдгээр үлгэр нь цөм ард олны дунд урт хугацаагаар уламжлагдаж хүмүүсийн зохион бүтээхээр дамжиж хамаг эцэст нэг зохиолчийн дүгнэлт чанартай эмхлэн цэгцлэлт ба зохион бүтээлтээр тогтворт зохиол болон хэвшжээ.

    "Тансаг лам баруун зүгт аялсан" үлгэрийн доторх олонх үлгэр нь цөм ардын дунд өргөнөөр тархан дэлгэрч яригдаж байсан домог шидэт үлгэр болох бөгөөд ардын уран сайханч нарын чармайлга нь зохиолч Ү Чэн Эний зохион бүтээхэд үндэс суурь тавьж өгсөн юм. Тансаг ламын баруун газраас ном залсан явдал бол түүхэд үнэн явдал юм. Хятадын Тан улсын тайзан хан Ли Шыминий Жэн Гуаны үед Шуань Зан гэгч тойн бурхны ном шашны ёсыг кодлохын төлөө бодын орон Энэтхэгт хүрч ном залахаар шуудаад ганцаараа баруун тийш аялж маш олон бэрх бартаа хүчир зовлонг туулж урд хожид арван долоон жилийн хугацаа зарцуулж байгаад тэнд очиж ирэхдээ хэдэн түмэн газар явж зургаан зуу гаруй иж санскрит хэлний бурхны номыг Чан Ань хотод залж авчиржээ. Улсдаа буцаж ирснийхээ дараа хааны зарлигаар тэр бурхны ном судрыг орчуулах ажил эрхлэн олон ном судар орчуулсан бөгөөд бас баруун зүгт аялах замын гудас даа үзэж сонссоноо ярьж, шавь Бянь Жи гэгч хүнээрээ их Тан улсын баруун хязгаарын тэмдэглэл гэдэг ном бичүүлж, баруун хязгаарын олон орнуудын бурхан шашны мөр сэвэгч газар нутаг эр баялаг хүмүүсийн зан заншил зэрэг байдлыг танилцуулсан байна. Хожим нь түүний шавь Хүй Ли, Янь Цун гэгч хоёр хүн бас их Тан улсын их нигүүлсэнгүй өршөөлт сүмийн номын багш Сан зангийн намтар гэдэг зохиол бичиж, голдуу Тансаг ламын баруун газраас ном залсан өтгөрөлтийг нарийвчлан тоочжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе