• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тансаг лам баруун зүгт аялсан" үлгэрийн товч танилцуулга

CRI       (GMT+08:00) 2009-05-26 15:20:05

     Энэ хоёр номд хэдийгээр үнэн хүн үнэн хэргийг тэмдэглэсэн боловч тэр нь буддын шашин үүсэн мандсан орны үзэл сонсгол бурхны шашны дээд худагт нарын намтар болох учир тэдгээр нь гайхамшигт зүйлсийн өнгө загвартай болсон бөгөөд "Тансаг лам баруун зүгт аялсан " үлгэрт буддын шашны тухай аль олон дам чимээ бурхны ном судрууд дахь үлгэрүүдийг хураангуйлан оруулсан байдаг. Тухайн үеийн зам нэвтрүүлэг туйлын дөхөмгүй нөхцөл байдал дор Тансаг лам ганц биеэр баруун тийш хэдэн түмэн газар аялж ном залж буцаж ирсэн явдал нь аяндаа ч хачин сонирхолтой байдаг учир энэхүү ном залсан үлгэр сонсоход нь ардын дунд нэвтэрч ам дамжин яригдах явцдаа алхам алхмаар түүхийн үнэнээс салж түүнд сонин гайхамшигт зүйлс улмаар нэмэгдэж, уран сайхны шинж байдлыг аажмаар нэвтэрч, бүрэн бүтэн эмх цэгцтэй үлгэр болон төгөлдөржих чиглэлээр уламжлагдан яригдаж ирсэн байна. Сүн улсын үед хүрч ирээд "Тансаг ламын ном залсан " үлгэр нь ардын дунд түгээмэл дэлгэрч үлгэрч нар бас түүнийг тусгай үлгэр болгон ярих болжээ. Юуань улсын үе болж ирээд Тансаг ламын баруун газар зорчин ном залсан үлгэр ихээр хөгжсөн байна.

     Олдсон материалаас үзвэл Юуань улсын үеэр нэгэнт их Тан улсын Сан зангийн ном залсан туужаас хол илүү боловсронгуй болсон "Тансаг лам баруун зүгт аялсан " үлгэрийн номтой болсон байжээ. "Тансаг лам баруун зүг аялсан " үлгэрийн зохиогч Ү Чэн Эний өргөсөн нэр Рү Жүн цол Сы Ян Шанрэнь гэдэг. Хао Ян Фүгийн Шан Ян , одоогийн Жян Сү мужийн Хао Ян шяний хүн. Мин улсын дундаж үе бараг нийтийн он тооллын 1500 -1582 оны хооронд амьдарч байжээ. Тэр нэг бичгийн бага түшмэл байснаас доройтоод жижиг худалдаачин болсон гэр бүлд төрсөн байна. Элэнц өвөөгийнх нь үед хоёр үе залгалдан сургагч түшмэл байсан боловч цөм эс өөдөлсөн байна. Эцэг нь торгон утас болон бүрзгэр шаа мэтийн мяндсан нэхмэл худалдаж байсан боловч эзэгнэлт муутай жижиг худалдаачин байжээ. Тэр бичиг уншихад туйлын бахтай байсан бөгөөд үргэлж албан яамны ноёд түшмэдийн хяхалт шахалтад учирч нийгмийн байдалд их дургүйцэж байжээ. Түүнийг занан эрс тас бялдуучилж зүсэрдэхийг үзэж тэсдэггүй байжээ. Тэр жар гаруй насандаа сая Чан Шингийн шяны тэслэгчийн алба хаасан боловч удалгүй ичгүүрийг хүлээн бие мөхүйхийг үл тэсэхийн тул тушаалаа өргөж нутагтаа эгж харьсан байна. Ахимаг насандаа ярихаар зоог хийж шүлэг зохиол бичин сул сэлүү амьдарчээ. "Тансаг лам баруун зүгт аялсан " үлгэрээ яг энэ үедээ бичиж гаргасан юм. Ү Чэн Энь хархан багаасаа ёгт үг явган үлгэрт дур бахтай бөгөөд эрт үеийн шидэт үлгэр зэрэг ардын аман зохиолыг сайн мэддэг байжээ.

     Ү Чэн Эний бичсэн "Тансаг лам баруун зүгт аялсан" үлгэр нь ном залсан үлгэрийн тухай ардын аман зохиолыг сэдвийг шууд залгамжлан авснаар барахгүй бас түүний дотроос гүн гүнзгий үзэл санаа элбэг баялаг урлагийн шим тэжээл хүртэж энэхүү шидэт үлгэрийг улам гүн гүнзгий нийгмийн агуулгатай болгосон байна. Тус зохиолд Тансаг ламыг хамгаалан ном залахаар баруун тийш аялан замын гудасат чөтгөр шуламстай зоригтой тулалдан дарж явсан Мичин багшийн гайхамшигт үйл явдлыг гүүрнэн тоочиж хий хүслийн хэлбэрээр нийгмийн зөрчил мөргөлдөөнийг тусгаж хатуу чийргаас сүрддэггүй хүчир бэрхшээлийг ялан давдаг Мичин багшийн нугаршгүй зориг санааг магтан сайшаасан байдаг. Гэвч тэр үеийн нийгэм ба зохиолчийн үзэл санааны хязгаарлал зэргээс болж Мичин багшийн номд орсон явдлыг төв замд орсон гэх юм уу бурхан шашны сүр хүчнийг сурталчлан ухуулж бугад эздийн ноёрхлыг магтан сайшаасан зүйл ч байдагтай бид шүүмжлэлтэйгээр хандвал зохих юм аа.

     Сая та бүхэнд Хятадын сонгодог уран зохиолын нэг болох Ү Чэн Эний бичсэн "Тансаг лам баруун зүгт аялсан" үлгэрийг товчхон танилцууллаа.


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе