• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотын товч байдал

CRI       (GMT+08:00) 2010-01-27 10:05:30

      Эрээн хот (товчлоод Эрээн гэдэг) нь ӨМӨЗР-ны умард хэсэгт МУ-ын Замын-Үүд хоттой хаяа нийлэн оршдог ба хот хооронд 9 км зайтай. Эрээн хот бол Хятад улсаас МУ-д нээлттэй болгосон авто зам, төмөр замын хамгийн том боомт юм. Тус хотын харьяа нутгийн нийт талбай 40 сая 150 мянган хавтгай дөрвөлжин км, хотын дүүргийн талбай нь 270 мянган хавтгай дөрвөлжин км бөгөөд өнөөгийн байдлаар тус хотод 100 мянган иргэн амьдарч байна.

     "Эр-лянь" гэдэг нь монгол үгийг хятадаар авиачилсан дуудлага бөгөөд уулын нэр "Эрээн" гэдэг байсан нь хотын дүүргийн "Эрээн давсан нуур"-аас үүдэлтэй гэнэ. 1956 оны 1-р сард Бээжин—Улаанбаатар—Москвагийн чиглэлийн олон улсын нэгдсэн аяллын галт тэрэг албан ёсоор нэвтэрснээр Эрээн хотыг байгуулжээ. 1966 оны 1-р сард Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр Эрээн хот байгуулжээ. 1985 оны 1-р сард ХКН-ын ӨМӨЗР-ны хороо, Засгийн газраас Эрээн хотын зэрэглэлийг газрын хэмжээний бэлтгэл хот болгон өндөржүүлж, 1986 оны 3-р сард Төрийн Зөвлөлөөс Эрээн хотыг А төрлийн нээлттэй хот хэмээн зөвшөөрч, ӨМӨЗР-ны Засгийн газраас Эрээн хотыг Өөртөө Засах Районы төлөвлөгөөн дэх тусгай хотоор баталжээ. 1992 оны 7-р сард Төрийн Зөвлөлөөс Эрээн хотыг бүх Хятадын хилийн нээлттэй 13 хотын нэг хэмээн зөвшөөрсөн байна.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе