• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотын товч байдал

CRI       (GMT+08:00) 2010-01-27 10:05:30

     Эрээн хот нь Хятад улсын нийслэл Бээжин хотоос хамгийн ойр оршдог хуурай замын боомт хот болох бөгөөд Бээжингээс эхлэн Эрээн хотоор дайрч Москва хүрэх зай нь Бижөүгийн шугамаас 1140 км ойр байдаг. Эрээн хотын иргэний агаарын тээврийн нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орж, авто зам, төмөр зам, агаарын тээврийн зам харилцааны сүлжээ бүрдэх юм.

     Эрээн хот бол дэлхийд алдаршсан "Үлэг гүрвэлийн нутаг", олон улсын амьд бодисын түүхэнд хамгийн эрт тэмдэглэгдсэн Хятад улсын үлэг гүрвэлийн чулуужмал ихтэй газар юм. Уг хотын дүүргээс 8 км зайнд үлэг гүрвэлийн чулуужсан нөөц төвлөрсөн байгаа бөгөөд хэдэн арван улс орон, газар нутгийн археологичид Эрээнд ирж шинжилгээ судалгаа хийсэн байна. Эндхийн үлэг гүрвэлийн чулуужмалын аялал жуулчлалын нөөцийн хэтийн төлөв өргөн уудам байгаа. 2007 онд "Эрээн хотын Игантораптор"-ыг илрүүлсэн явдал нь бүх дэлхийг цочоосон мэдээ болж, Америкийн "Таймс" сэтгүүлд эрин үеийн дэлхийн шинжлэх ухааны 10 том олдворын нэгээр шалгаруулжээ.

     Эрээн хотын боомтын давуу тал маш тодорхой байдаг, МУ-ын Замын-Үүд хоттой хөршилдөг болохоор Эрээн хот МУ-тай эдийн засаг, соёл, техникийн солилцоо, хамтын ажиллагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. \О.Дарамбазар орчуулав.\


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе