
Жан Танмэй бол Хятадын зүүн өмнөд нутгийн Фужянь мужийн Ү Лүнсүнь тосгоны энгийн нэг настан юм. 2-р сарын 13-ны өдөр өөрөөр хэлбэл билийн улирлын битүүний өдөр насан сүүдэр 95-ыг зооглож яваа Жан Танмэйгийнд хүндэт зочин морилон саатаж, Хятад улсын дарга Хү Жиньтао гэрт нь ирж түүнтэй золгон мэндлэв . Битүүний өдөр бол Хятадын билгийн улирлын хөхөө сарын хамгийн сүүлчийн нэг өдөр тул Хятадын цагаан сарын хамгийн ихээр тэмдэглэдэг чухал өдөр болох юм. Энэ өдөр, настан Жан Танмэйгийн гэрт дарга Хү Жиньтао гэрийн эзэнтэй хамтаар нутгийн хоол бэлтгэн Хятадын уламжлалт цагаан сарыг тэмдэглэжээ.
1 2 3 4