![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Жил болгоны сар шинээр, дарга Хү Жиньтао иргэдийн дунд очиж, ялангуяа хөгжлүүдээр тааруухан бүс нутагт очиж, энгийн ард иргэдтэй сар шинийг тэмдэглэдэг юм. Энэ жил Ү Лүнсүнь тосгоноос гадна дарга Хү Жиньтао бас Тайваний эх орон нэгтэй хүмүүсийн өвөг дээдсийн уугуул нутгийн нэг Фужянь мужийн Жанжөүд очиж, Тайваний бизнесменүүдтэй золгосон бөгөөд Тайваний ах дүү нарт сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Жанжөүгийн Жанпүд байдаг Тайваний тариачдын хүрээлэнг 2005 онд хоёр эргийн эдийн засаг худалдаа соёлын анхны чуулга уулзалт дээр албан ёсоор байгуулсан юм. Өнөө энд Тайваний хөрөнгө оруулалттай хөдөө аж ахуйн 70 гаруй аж ахуйн нэгж байгуулагдаад байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тавьсан том агуулахын дэргэд Тайваний бизнесменүүд дарга Хү Жиньтаод хэлэхдээ, Жанжөү болон Тайваний төв өмнөд нутгийн цаг уур, хөрс шороо нь адилхан, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа өрнүүлэх нөөц хүчин их, та нарын энд хөрөнгө оруулах үр өгөөж маш их юм гэжээ.
Цагаан сарын хугацаанд, Хятадын Засгийн газрын Ерөнхий сайд Вэнь Жябао ч Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засан районд очиж, орон нутгийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, ард түмний хамт хаврын баяраа тэмдэглэсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |