

Хуан Пү жян мөрний хөвөөн дэх Шанхайн ЭКСПО-ийн хүрээлэнд мөнгөн цагаан өнгөтэй саран хэлбэртэй аварга онгоц одон мэт гялалзаж, үзэгч олны анхаарлыг татна. Энэ бол даруй нефтийн вант улс гэж алдаршсан Саудын Арабын Вант улсын 1 тэрбум 400 сая юан зарцуулан оюун ухаанаа шавхан байгуулсан Саудын Арабын үзэсгэлэнгийн ордон болно. Уг барилга нь 6100 квадрат метр талбайтай , нийт талбайгаараа Хятадын ордны дараа орж байна. Хаалгаа Хятадын урт цагаан хэрэм болон Саудын Арабын онцлогтой шороон хэрмээр дүрслэн байгуулсан нь Хятад Саудын Араб хоёр орны ард түмний найрамдал хамтын ажиллагааг бэлэгджээ. Ордны гадна, ордны дээвэрт өндөр сүрлэг аргил мод салхины аясаар найгаж байгаа нь элс манхан дунд амьдарч байгаа хэдий ч өндөр хөгжлийг хөөцөлдсөн Арабуудын хязгааргүй их амьжиргааны хүчийг зөгнөн бэлгэджээ.
1 2