• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Элсэн далайгаас ирсэн аварга онгоц

CRI       (GMT+08:00) 2010-05-21 10:15:53

      24 сая хүн амтай, 2 сая 250 мянган квадрат километр нутаг дэвсгэртэй Саудын Араб бол нефть болон байгалийн хийн эх баялаг элбэг улс орон юм. Хүн амын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 11 мянга 800 ам долларт хүрдэг. Ордны дотор 1600 ам метр талбайтай дэлхийн хамгийн том өргөн дэлгэцтэй киноны ордон байна. Үзэгчид өндөрт дүүжлэгдсэн цахилгаан гулгуур хавтан дээр зогсон киноны ордноор аялахад 360 градусын киноны том дэлгэц чамайг тойрон, баруун Азийн гайхалтай сайхан байгалийн өнгө үзэмж, соёл иргэншил, хот барилга нүдний чинь өмнө тодорч чихэнд чинь сонсголтой сайхан хөгжим эгшиглэнэ. Эдгээрийг харж сонсоход өөрийн эрхгүй гайхан шагших бөгөөд нүд чихэндээ итгэн ядна. Гэхдээ хааяа агаарт дэгдэн үүл хөлөглөж, хааяа газар цөмрөн далайд шумбуулж байгаа шиг гайхалтай сэтгэгдэл төрүүлэх нь баян сүртэй Саудын Арабуудын шинэ соёл, шинэ техникийн ид шидийг бишрэхээс аргагүй болгоно. \ӨМ-ын Радиогийн сурвалжлагч Бао Жин Хуа, Алтанчимэг\


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе