|
|
||
ӨМӨЗР бол морин төвөргөөнт нутаг усан төдийгүй, мөн ч Хятадын Армийн морьт цэргийн унаган өлгий юм. Өнгөрсөн он жилүүдэд, энд Хятадын армийн морьт цэргийн 13 дивизийн 100 мянган дарга байлдагчийг бэлтгэн хүмүүжүүлж байсан учиртай. Тэр мөртөө БНХАУ-ын түүхийг эргэцүүлэн харахад, морьт цэрэг үнэхээр бахдам амжилт гавьяаг тогтоож байсан аж. Өнөө цагт, Хятадын армийн механикжилт, шинэчлэлт хөгжлийг дагалдан, морьт цэрэг нь гүйцэтгэж байсан их олон үүрэг тушаалаа бусад цэргийн төрөлд шилжүүлж, 13 дивиз, 100 мянган цэрэг байлдагчтай байсан нь түүх болон үлджээ. Гэвч цаг үе хэрхэн өөрчлөгдөн хувирсан ч морьт цэргийн хариуцан гүйцэтгэдэг үүрэг, тэр тутмаа хил хязгаар район дах зарим өвөрмөц онцлогийг өөр ямар ч цэргийн төрөл зүйл орлож чадахгүй билээ. Бидний танилцсан морьт цэргийн батальон өнгөрсөн олон жилд, хэд хэдэн удаагийн үндэсний баярын цэргийн парадад оролцон, Тянь Аньмэнь талбайгаар өнгөрч, эх орон, ард түмэндээ, мөн даян дэлхийд морьт цэргийн сүр жавхааг харуулж, орон нутгийн цэрэг дайны бус их олон үйл ажиллагаа, жишээлбэл гамшигтай тэмцэн, гамшгаас арван туслах ажиллагаанд давуутай талаа бадруулж байсан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |