|
|
||
Хоёр хоногийн өмнөөс хар морь идэж уухгүй болж, өвчилснийг Жан Тяньшин олж мэдээд эм тариа хийж, сайн асарсны хүчинд энэ хоёр өдөр нэлээд тэнхэрсэн юм байна. Эндэх офицер байлдагчид морио маш хайрлан, өөрийн хамгийн дотно анд найзаа хэмээн үздэг. Жан Тяньшин хэлэхдээ, "Хэрвээ дайны цаг үед болсон бол бид мориндоо өөрийн амь насаа тушаах байсан. Хэдийгээр өнөө дайн дажингүй, энх тайван цаг эринд ч гэсэн бид морио хамгийн илүү хайрлан, өөрийн хамгийн дотно дайчин ханиа гэж боддог юм. Өөрөөр хэлбэл, морь өөр аль ч амьтнаас илүү ухаантай учраас манайхан морио "үг дуугүй дайчин нөхөр" гэж нэрлэдэг юм. Өнөө, хар морь маань өвчилсөнд би маш их санаа зовж, хоол унд ч орохгүй, түргэн илааршихыг нь хүсэн залбирч байна. Би дараа жил цэргээсээ халагдана, хамгийн салж төвдөхгүй нь энэ хар морь, цэргээсээ халагдсаны дараа яая даа" гэж хэлээд нүдэнд нь нулимс мэлтэлзэж байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |