• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ- Гирин муж дахь Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын долоодох удаагийн үзэсгэлэн яармаг

CRI       (GMT+08:00) 2011-09-05 09:39:24

      БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зөвшөөрснөөр Худалдааны яам, Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Жилин мужийн Ардын засгийн газрууд хамтран БНХАУ, Жилин муж-Зүүн хойд Азийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Экспог 5 удаа амжилттай зохион байгуулсан ба жил бүр өмнөх жилүүдээсээ илүү онцлог шинжүүдийг гаргасан, илүү үр дүнтэй, бүхий л хэрэгцээ шаардлагыг тусгасан, илүү өндөр түвшинг бий болгосон, төлөвлөсөн зорилгоос бодит үр дүнг гаргахад эрмэлзэж, илүү зохион байгуулалттай ажилласнаар Зүүн хойд Азийн Экспо нь хэлбэрэлтгүй хөгжих шинэ үе шатандаа аль хэдийнээ орсон билээ.

    Зүүн хойд Азийн Экспо нь дэлхийн хэмжээнд Зүүн хойд Азийн 6 орон нэг дор хамтран оролцдог цорын ганц үзэсгэлэн яармаг, бүс нутгийн болоод олон улсын шинжтэй нэр хүнд бүхий  хөрөнгө оруулалт, худалдааны дээд хэмжээний уулзалт бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас Хятад улс болон Зүүн хойд Азийн орнуудын эдийн засаг, худалдааны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээнүүдийг харилцан зөвшөөрөх ба солилцооны хүрээг бий болгох, хамтын ажиллагааны брэндийг гаргаж ирэх, бүс нутгийн имижийг илэрхийлэх, хамтын хөгжлийг худасгах зорилготой юм.

    Зүүн хойд Азийн Экспо нь Жилин муж, Хятад улс улмаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хүрээнд нэгэн чухал нэрийн хуудас болж, "Засгийн газрын удирдлагатай Хятад улсын хамгийн нөлөө бүхий үзэсгэлэн", "БНХАУ тунхагласны 60 жилийн ой- Хятад улсын хамгийн хүчирхэг брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн", "БНХАУ тунхагласны 60 жилийн ой- 60 брэнд үзэсгэлэн" зэрэг олон өргөмжлөлүүдэд нэр дэвшин тус бүр 3-р байруудад шалгарч байжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе