|
|
||
БНХАУ- Гирин муж дахь Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр БНХАУ-ын Худалдааны Яам, Төрийн Зөвлөлийн Зүүн Хойд бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн бааз газрыг сэргээн хөгжүүлэх удирдах бүлгийн захиргаа, Гирин мужийн Ардын засгийн газар хамтран зохион байгуулж буй олон улсын шинж бүхий цогц үзэсгэлэн яармаг бөгөөд жил бүрийн тогтсон хугацаанд БНХАУ-ын Гирин мужийн Чан Чунь хотод зохион байгуулагддаг.
Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг нь БНХАУ-ын Засгийн газар Хятад улс болон Зүүн Хойд Азийн улс орнуудтай эдийн засаг худалдааны болон бүс нутгийн хамтын ажиллагааны харилцаа холбоог дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ төдийгүй Хятад улс Зүүн Хойд Азийн орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах, санал бодлоо солилцох, хөгжин дэвших чухал тавцанг үүсгэн бий болгож байгаа билээ. Хятад улс Зүүн Хойд Азийн улс орнууд, Зүүн Хойд бүс нутгийн хуучин суурин бааз газрыг сэргээн хөгжүүлэх хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны давцанг үүсгэн бий болгохыг зорьж буй бөгөөд Хятад болон Зүүн Хойд Азийн улс орнуудын хооронд ахь түүнчлэн дэлхийн бусад орнуудад хандсан бараа бүтээгдэхүүн болон худалдааны тавцанг бий болгон өгч буй билээ.
Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг нь амжилттайгаар хоёр удаа зохион байгуулагдсан. Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын хоёр дахь удаагийн үзэсгэлэн яармагт оролцогч гадаад дотоодын зочдын тоо 40 мянга гаруй байснаас гадаадын нийт 6100 гаруй бизнес эрхлэгчид, гадаад дотоодын дэд сайд болон мужийн дэд дарга түүнээс дээш зэрэглэлийн нийт 83 засгийн газрын төлөөлөгч оролцсон. Дэлхийн хүчирхэг 500 аж ахуйн нэгж байгууллагаас 71 ААН, үзэсгэлэн яармагт оролцогч гадаадын улс орон бүс нутгийн тоо 54 оронд хүрч үзэсгэлэнг үзэж сонирхсон хүний тоо 300 мянга гаруй байлаа. Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын хоёр дахь удаагийн үзэсгэлэн яармагийн гадаад худалдааны нийт дүн 384 сая америк доллар ба үүнээс гадаад худалдааны хэлэлцээрийн дүн 1.15 тэрбум юань, хөрөнгө оруулан хамтран ажиллах 257 төсөлд гарын үсэг зурж 67. 4 тэрбум юаны гэрээ байгуулагдсан байна. ОХУ-ын бизнес өдөрлөг зэрэг бизнес өдөрлөгүүд, Зүүн Хойд Азийн эдийн засаг хамтын ажиллагааны чуулга уулзалт болон бусад олон улсын дээд хэмжээний хурал амжилт дүүрэн болж өндөрлөсөн. Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг нь БНХАУ-ын Зүүн Хойд бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн суурин бааз газрыг сэргээн хөгжүүлэх, Зүүн Хойд Азийн эдийн засаг харилцаа хамтын ажиллагааг улам бүр бататгаж хөгжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлж байгаа.
Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын долоодох удаагийн үзэсгэлэн яармаг нь 2011 оны 9 дүгээр сарын 2-8 ны өдрүүдэд Чан Чунь хотын олон улсын үзэсгэлэн яармагийн төвд зохион байгуулагдах гэж байна. Долоодох удаагийн үзэсгэлэн яармаг нь " Боломж, Солилцоо, Хамтын ажиллагаа, Дэвшил" гэсэн гол зорилго уриатайгаар нээгдэж байгаа билээ. Тус үзэсгэлэнгийн байранд олон улсын стандартад нийцсэн 2200 үзэсгэлэнгийн талбай байхаас бараа бүтээгдэхүүний худалдааны хэсэг, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны болон дээд хэмжээний чуулга уулзалтын гэсэн гол гурван хэсгээс бүтнэ. Бараа бүтээгдэхүүний худалдааны хэсэг нь үйлдвэрлэлийн төрлөөр үзэсгэлэнгийг талбайг тохижуулж Зүүн Хойд Азийн улс орнууд болон Хятад улсын Зүүн Хойд бүс нутгуудын онцлогийг харуулсан Зүүн Хойд Азийн худалдааны харилцаанд түлхэц үзүүлэх юм. Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хэсэг нь тусгай сэдвүүдээр зохион байгуулагдаж Зүүн Хойд бүс нутгийн хуучин аж үйлдвэрийн суурин бааз газрыг сэргээн хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын төсөл болон засгийн газрын бодлогын орчинг танилцуулах, хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах таатай орчинг бүрдүүлж өгөх болно. Дээд хэмжээний чуулга уулзалтын хэсэг нь Зүүн Хойд Азийн эдийн засаг хамтын ажиллагааны бүтэц зохион байгуулалт болон олон улсын засгийн газрын дээд албан тушаалтнууд, үндэстэн дамнасан компанийн ерөнхийлөгч, тусгай мэргэжилтнүүдийн илтгэлийг илэрхийлсэн байх төдийгүй чуулга уулзалтын төвшин чанарыг ахиулж Зүүн Хойд Азийн эдийн засаг хамтын ажиллагааг улам өргөн хүрээнд байхаас гадна Зүүн Хойд Азийг хөгжүүлэхэд чиглэсэн байна. Яармагийг зохион байгуулах үеэр дэлхийн өнцөг булан бүр Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармагт анхааралдаа хандуулж Зүүн Хойд Азийн хамтын ажиллагаанд шинэ чиглэлийг хандуулах болно. Бид Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын гурав дахь удаагийн үзэсгэлэн яармаг өндөр төвшин өргөн цар хүрээнд амжилт дүүрэн болж өндөрлөнө гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн нийт эдийн засгийн 1/5 хувийг эзэлсэн Зүүн Хойд Азийн бүс нутагт дэлхийн бизнесийнхэн анхаарлаа хандуулж байна.
Гирин муж нь БНХАУ-д цорын ганц Зүүн Хойд Азийн орнууд болох Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон улсуудтай хил залгаж ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагтай хил залгадаг муж билээ. Бид ирж буй зочид төлөөлөгчдөө зам тээврийн боловсронгуй сүлжээ үйлчилгээгээр үйлчилж орчин үеийн дэвшлтэт технолог, аюулгүй байдлаар ханган хөрөнгө оруулах таатай орчныг үүсгэн бий болгох болно.
Бид таныг 2011 оны намрын сайхан улирал 9 сард " Хятад улсын Хойд бүсийн хаврын хот" болох Чан Чунь хотод морилон саатаж Зүүн Хойд Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын гурав дахь удаагийн үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж оролцохыг чин сэтгэлээсээ урьж байгаа төдийгүй цаашдын хамтын ажиллагаа хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэж байна.
БНХАУ- Гирин муж
Зүүн Хойт Азийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын үзэсгэлэн яармаг
зохион байгуулах хороо
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |