|
|
||
Одоо Гаржүд урсгал ба түүний салбар болох Гармагаржүд урсгалыг танилцуулъя. Түвд уламжлалт Буддын шашин мянга гаруй жилийн хөгжлийн явцад олон шашны бүлэг болон салаалж, Гаржүд, Нинма, Сажа, Гэлүгба урсгал тэдгээрийн дотроос хамгийн нөлөө бүхий нь болжээ. Гаржүд урсгал нууц тарнийн сургаалыг чухалчилдаг ба түүний гол судар, ёс жаяг нь Энэтхэгээс уламжлалтай. Нууц тарнийг сурахад ам чихээр уламжилдаг болохоор Гаржүд (төвд хэлэнд амаар уламжлах гэсэн утгатай) гэгддэг. Гармагаржүд нь Гаржүд урсгалын хамгийн нөлөө бүхий салбар бөгөөд Түвд уламжлалт буддын шашинд төрөл арилжих ёсыг хэрэгжүүлсэн анхны шашны бүлэг болно. Түүнчлэн хутагт хувилгаадын төрөл арилжих хэдэн том системийг байгуулснаараа хар малгайтны ба улаан малгайтны систем хамгийн алдартай. Ийнхүү Гармагаржүд урсгал Түвд уламжлалт Буддын шашинд чухал байр суурь эзэлдэг болжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |