|
|
||
Чубу хийд өндөр сүрлэг барилгуудтай, гол дуганаар төвөө болгон, судрын өргөө, бурхны өргөө, сахилын орд, буддын судлалын хүрээлэн, нууц тарнийн хүрээлэн, гэгээний өргөө ба лам хуврагийн байр хажуугаар нь үргэлжилнэ. Чубу хийдэд их хэмжээний ховор нандин түүхийн дурсгалт зүйлүүд бүрэн хадгалагдаж байна. Өнөө тус хийдийн их дуганы гадаа босгосон Жян Пү хийдийг байгуулсан түүхийн хөшөө 2 метр өндөр, хагас метр өргөн ба дээр нь эртний төвд хэлээр сийлсэн нь эртний Түвдийн улс төр, эдийн засаг, шашныг судлахад чухал үнэ цэнэтэй юм. Чубу хийдийн наймдугаар Гармаба багшдаа зориулж хийсэн мөнгөн хөшөө уг хийдийн ховор эрдэнэ болно. Энэ хөшөөг барьж дууссаны дараа тэр нь агаарт долоо хоног хөвөн дэгдэж байснаас "агаарт хөвсөн бурхан" гэдэг нэртэй болсон гэж яригддаг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |