• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мули хийд

CRI       (GMT+08:00) 2012-08-03 15:10:22

     Уг хийдийг манай тооллын 1656 онд Лхасын Дрепун хийдийн хэлбэрийг дуурайлгаж барьсан юм. 300 гаруй жилийн турш тасралтгүй өргөтгөн засвар хийсний дүнд Мули хийд нийт 80 мянга гаруй ам.метр талбайтай уран барилгын цогц болжээ. Хийдийн цар хүрээ өдөр ирэх тутам өргөжиж, сүм дуган сүндэрлэн, лам хуврагийн байр сууцууд гудамлан, лам хувраг ихсэж, үе үед нэрт хуврагууд төрөн гарж, шашны үйл хэрэг өргөнөөр явагдах болсон байна. Энд Барамидын номлолын дээд сургууль, нууц тарнийн номлолын хүрээлэн зэрэг байдаг ба Барамидын хөлгөн болон Нууц тарнийн шашныг хослуулсан хийд болжээ. Ийнхүү Мули хийд нэр алдарт гарсан юм.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе