|
|
||
Хийдийг гол төлөв шавар, модоор барьсан ба Тан, Мин гүрний үеийн барилгын загварыг харуулжээ. Бүхий л барилгыг 4 хэсэгт хуваах ба энэ нь Цогчин, Чүйла, хамба ламын өрөө, лам хуврагуудын байр болно. 20 метр өндөр төвд маягийн сүм хэдэн зуун лам хуврагийн байртай залгалдан сүрлэг үзэмжтэй харагдана. Том хашааны дотор жижиг хашаа үргэлжлэх бөгөөд үүдний өрөө, багана зэрэг нь өөр өөр өнгийн ханын зургуудтай ажээ. Өмнө дуганд Цаглашгүй өлзий хутагт бурхан, Майдар бурхан, Манзушир бурхны хөшөөг тахисан харагдана. Бурхны суудлын өмнө Мули гэгээний эрдэнийн суудал байх бөгөөд тэргүүн тушаа торгон сүүдрэвч өлгөсөн нь сүрлэг төгс харагдана. Арын дуганд 10 метр өндөр Майдар бурхны суугаа хүрэл шуумал байрлуулсан өнгөлөг, нүд булаам болжээ. Жижиг дуганд Арьяабал бурхан, Шарын шашны үүсгэн байгуулагч Зонхов тэрчлэн Банчин нарын хөргийг тахидаг байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |