• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жаслүмбэ хийд

CRI       (GMT+08:00) 2012-08-03 15:16:44

     Жаслүмбэ хийдийн хамгийн сүрлэг барилга нь их Майдрын орд болон өмнөх Банчин эрдэнэ нарын чандарт суварга юм. 30 м өндөр их Майдар бурхны орд хийдийн баруун хэсэгт байрладаг ба 9-р дүрийн Банчин Чойжинямын амилуулж бүтээсэн Майдар бурхны хөргийг тахидаг. 26.2 м өндөр уг хөшөөг бүтээхэд 100 мянган кг зэс, 6700 лан алт зарцуулсан бөгөөд зөвхөн бурхны хөмсгийг гаргахад их бага 1400 ширхэг алмааз чулуу сувд эрдэнэ шигтгэсэн байна. Энэ бол дэлхийд хамгийн том зэс бурхан хөшөө юм. Өмнөх дүрүүдийн Банчин эрдэнийн чандрыг хадгалдаг суваргууд их бага адилгүй хэмжээтэй бөгөөд суваргыг сувд эрдэнэ болон хаш чулуугаар цутгасан байна. Суварга болгонд тоогоор адил бус их бага тосон дэн асааж, жилийн дөрвөн улиралд мөнх бадрааж байдаг. Суварга дотор өмнөх дүрүүдийн Банчин богдын шарилыг хадгалж байгаа бөгөөд үүний дотор дөрөвдүгээр Банчин богдын шарилын суварга хамгаас хээнцэр сүрлэг байдаг юм.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе