|
|
||
Энэ сүмд Тосонлин, Шязи, Жикан, Аба гэсэн дөрвөн жацан бий. Түүнчлэн цагийн хүрд дуган, Судар хэвлэх хүрээлэн, Хятад бурхны өрөө зэрэг нь ч цар хүрээгээр томд тооцогдоно. Цагийн хүрд ордны дөрвөн ханан дах номын тавиурт арвин олон төвд хэвлэлийн сонгодог бүтээлүүдийг хадгалж байдаг. Судар хэвлэх хүрээлэнд алдарт бурхны судар болон өмнөх Банчин богд нарын намтар зэргийн бармал эхийг хадгалж байгаа бөгөөд үүний дотор 30 гаруй боть "Зонхов бурхны намтар" нь хамгийн нэртэй, олноо танигдсан зохиол юм. Хятад бурхны өрөөг долдугаар Банчин богд байгуулжээ. Өрөөнд Чин улсын хаанаас өмнөх дүрүүдийн Банчин богдод хүргүүлсэн бэлэг дурсгалыг хадгалж, мөн тэнгэр тэтгэгч хааны хөрөг зургийг өлгөжээ. Өрөөнд их хэмжээний алт мөнгө, хаш эдлэлийг хадгалж байгаа бөгөөд тамга, бурхны хөрөг, ваар эдлэл, нэхмэлийн зүйл зэрэг гол гол дурсгалт зүйлийг хадгалж байдаг юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |