|
|
||
Брайбун хийдэд хэдэн арван мянган бичиг дурсгалын зүйл байдаг. Олон орд харшид тахиж буй адил бус цаг үеийн сийлмэл бурхан нь янз бүрийн хэлбэр дүрстэй ба маш нарийн нягт бүтэцтэйгээрээ Түвдийн сийлмэл урлалын дээд түвшнийг харуулж чадсан юм. Хийдийн дугануудын ханын зураг хурц тод өнгөтэй, зурлага нь маш дорвилог харагддаг. Тус хийдэд бас Буддын шашны Ганжуур Данжуур судар тус тус 100 боть хадгалагдаж байдаг бөгөөд Зонхов багш шавь гурав зэрэг гэгээн хувилгаадын туурвисан бурхны сургаалын хэдэн зуун боть гар бичмэл хадгалаатай байдаг. Эдгээр материал нь Түвдийн түүх, шашин шүтлэг, урлаг зэргийг судлахад маш чухал ач холбогдолтой юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |