• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Брайбун хийд

CRI       (GMT+08:00) 2012-08-03 15:17:36

     Брайбун хийдийн хамгийн том баяр бол айрагны найр юм. Манай тооллын 11-р зуунаас гаралтай айрагны найр нь сүсэгтэн олон зуны улиралд лам хуврагуудад айраг цэгээ барьж, цам хайраж үзүүлдэг байснаас үүдэлтэй. 17-р зууны сүүлч болон 18-р зууны эхэн болоход Чин улсын хаад тавдугаар дүрийн Далай лам болон тавдугаар дүрийн Банчин богдыг тохоон томилж, алтан хуудас, алтан тамга соёрхож, Түвдийн төр шашин хосолсон ёс улам бэхжжээ. 1642 онд Түвд уламжлалт Буддын шашны Гэлэгбагийн урсгал буюу шарын шашин Түвдийн засгийн эрхэнд гарч, 5-р Далай лам шашны тэргүүний сэнтийд заларч, тэрээр Брайбун хийдийн Ганданпожан дуганд суудаг болсноор тус хийд энэ төрийн улс төр шашин соёлын төв болсон юм. Жил бүрийн Түвд зурхайн 6-р сарын 30-ны өдөр олон арван мянган сүсэгтнүүд тус хийдэд ирж, 5-р дүрийн Далай лам болон Брайбун хийдийн лам хуврагуудад айраг цэгээ барьж, адис хүртэж, насан хутаг урт байж, элбэг ургац авч, тамын оронд унахгүй байхыг даатгадаг. Энэ өдөр 5-р дүрийн Далай лам дуганаасаа гарч цам үзэж, гэсгүй нар ч энэ өдөр халаа солиогоо хийдэг. Ойр хавийн цамчид болон сарлаган бүжигчид ч уран сайхны тоглолт үзүүлдэг байна. Ийнхүү эдгээр зан үйл нь тогтмол баяр дурсгалын өдөр болж хувирсан юм.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе