|
|
||
Цогчин хийд Сычуань мужийн Ганзыгийн Түвд үндэстний өөртөө засах жөүгийн Дэгээ сяньд байрладаг. Түвд уламжлалт Буддын шашны гол урсгалын нэг Нинма урсгалын эх сүмийн нэг юм. Тус сүмийг нийтийн он тооллын 1684 онд 1-р Цогчин Ренбүүчий Пема Рэнцэн байгуулж, нууц тарни бүтээгч Нинма урсгалын тэнсэлгүй их төгсгөлийн номыг бясалгадаг төв болгожээ. Цаст өндөрлөгийн Түвд нутагт энэхүү нууц тарнийн номыг уламжлан залгамжилж буй сүм хийд 300 гаруй байгаа ажээ.
Нинма урсгал нийтийн он тооллын 11-р зуунд буюу Түвд уламжлалт буддын шашны хэдэн том урсгалын дотор хамгийн эрт бүрэлдсэн шашны урсгал юм. "Нинма" гэдэг Түвд үг "эрт үеийн", "хуучин" гэсэн утгатай. Нэлээд хожуу үед дэлгэрсэн бусад шашны урсгалууд, жишээлбэл, Гаржүд, Сажа, Гэлэгва зэрэг урсгалтай харьцуулбал Нинма урсгал нэлээд түрүү үеийнх юм. Нинма урсгал бол Түвдийн нутагт угаасаа байсан Бон шашинтай нягт холбоотой байдаг. Нийтийн он тооллын 8-9 дүгээр зууны үед, Буддын шашны нууц тарнийн ухаан Энэтхэгээс Түвдөд дамжин дэлгэрч, эцгээс хүүдээ уламжлан өгөх хэлбэрийг хадгалж байжээ. Тэр цагт Бон шашин Түвдчүүдийн дунд ихээхэн нөлөөтэй байсан ба нууц тарнийн нууцлаг гайхамшиг нь Бон шашинтай адилавтар учир яваандаа энэ хоёр уусан нэгдэж Нинма урсгал буй болсон байна.
Цогчин хийдийн байгаа газар далайн төвшнөөс 4000 метрийн өндөрт, Дэгээ нутгийн зүүн хойд хэсэгт орших анхны бөгөөд хүмүүсийн очих дуртай үзэмж төгс ариун газар юм. Энэ сүм Гэлэгвагийн урсгал хамгийн их бадран дэлгэрч байсан үед баригдсан бөгөөд 5-р дүрийн Далай Ламтай холбоотой ажээ. Тухайн цагт Нинма урсгалд их төгсгөлийн илтэд онолыг бясалгаж байсны дотор хамгийн их нэр алдартай багш бол даруй 1-р дүрийн Цогчин Ренбүүчий Пема Рэнцэн юм. 5-р дүрийн Далай Лам түүнийг Будлаа ордонд урьж, их төгсгөлийн илтэд онолыг заалгаж байсан гэдэг. Сүүлд Далайд Ламын дэмжлэгтэйгээр Пема Рэнцэн Кам гэдэг нутагт Цогчин хийдийг босгожээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |