• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цогчин хийд

CRI       (GMT+08:00) 2012-08-03 15:18:41

     Пема Рэнцэн их төгсгөлийн ухааныг уламжлан айлдаж байсан тэр үед дөрвөн зүгийн 1500 гаруй бясалгал үйлдэгч зорин ирж шавь орж байжээ. Тус нутгийг захирч байсан Дэгээгийн ноён мөн их багшид шавь орсон бөгөөд тухайн үеийн Камд хамгийн өндөр сүрлэг Цогчин дуган барьж өгчээ. Энэ цагт Пема Рэнцэн өөрөө олон сүм хийдэд заларч, их төгсгөлийн оройд хүрэх авшиг, увдисын ухааныг олонд зааж, их төгсгөлийн амарлингуйн ухааныг ихэд дэлгэрүүлсэн байна. Үүнээс хожим Пема Рэнцэн хийд их төгсгөлийн номыг дэлгэрүүлэх эхлэл төв болж, тусгайлан их төгсгөлийн ном бясалгадаг цорын ганц ариун газар болжээ.

     Цогчин хийдийг урьдах Түвдийн орон нутгийн засгийн газраас хүндэтгэн дэмжиж байсан төдийгүй Бутаны ван, Дэгээгийн нутгийн ноён, Кандингийн эзэн Жала, Хөхнуурын Ма Буфан, Гэсэр вангийн хойч гэгддэг Линчан нар Цогчин Ренбүүчийн шавь нь байжээ. Тэд их багшаа "ренбүүчий", "цогчин ренбүүчий" хэмээн хүндэтгэн нэрлэдэг байсан нь үүнээс үүдэлтэй юм. Засгийн газраас хүчтэй дэмжиж байсан тул Цогчин их төгсгөлийн ухааны ишийн уламжлал олон газар нутагт түгэн дэлгэрчээ. Өдгөө Цогчин хийдийн салбар сүм хийд 300 гаруй буй.

     Эдгээр нь Бутан, Сикким, Хөхнуур, Лхас, Ганьсү, Юньнань, Ганзы, Нгава зэрэг газарт тархаж байна. Үүнээс гадна өнөөдрийн Энэтхэг, Балба, Америк, Япон, Сингапур, Бельги, Их Британи, Герман, Швейцар, Итали, Хонконг, Тайваньд мөн Цогчин хийдээс уламжлагдсан сүм хийд, бясалгалын төв маш олон байдаг.

     Цогчин хийдэд бясалгал үйлдэн номын эцэст хүрч бурхан болсон их авьяастан олон байсан юм. 19-р зууны дунд үед 4-р дүрийн Цогчин Ренбүүчий Цогчин Рэнцэн таван ухааны сургууль байгуулснаар энэ нь тухайн үеийн Кам нутагт хамгийн түрүү байгуулагдсан таван ухааны цорын ганц сургууль болжээ. Хожим нь энэ бурхны шашны сургуулиас их олон эрдэмтэн бандид төрж гарсан түүхтэй. 2000 онд Цогчин Ренбүүчий Пема Галсан багш тус хийдэд Цогчин Пема Тун хэмээх их төгсгөлийн даяанд суух төв байгуулжээ. Пема Тун бол Цогчин хийдийн хамгийн ариун дархан газар мөн. Номын их багш Бадамсамбуу энд бурхны ном дэлгэрүүлж байсан гэдэг домог яригддаг байна. Одоо жил бүр Төвд тооллын мичин сарын 10-ны өдөр буюу билгийн улирлын 6, 7-р дугаар сард тус төвд ердийн үед уламжилдаггүй нууц тарнийн авшиг уламжилж, өргөн их залбирлын хурал хуран, даян дэлхий нутаг зургаан зүйл хал зовлонгүй амар амгалан байхыг залбиран даатгадаг уламжлалтай болжээ.


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе