• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-21 10:24:36    
Хү Жиньтао, Буш нар хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ны өдөр Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буштэй хэлэлцээ хийж, өнөөгийн олон улсын байдалд Хятад Америкийн стратегийн ихээхэн цар хүрээтэй, чухал ашиг сонирхолтой, харилцан ашигтай хамтын ажиллагааны хэтийн төлөв нь өргөн дэлгэр байна гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна. Стратегийн өндөрлөг болон алс хэтийн үүднээс хоёр орны харилцааг зохицуулж, 21-р зууны Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааг бүх талаар ахиулж, хоёр ард түмэн болон дэлхийн улс түмэнд нэн сайтар ач тус үзүүлэнэ гэж хоёр тал тохиролцсон байна.

   Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа нь хоёр талын харилцааны хүрээнээс давж, улмаар дэлхийн чанартай үр нөлөө бүхий стратегийн ач холбогдолтой болж байна. Хятад Америк нь дэлхийн энх тайванг хамгаалж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх талаар стратегийн өргөн хүрээний бөгөөд чухал хамтын ашиг сонирхолтой, мөн хамтын үүрэг хариуцлагатай юм. Хятад Америк хоёр тал нь ашиг сонирхолын холбоотой төдийгүй, нэн ч бүтээлч хамтран ажиллагч байх ёстой. Хоёр тал хамтаар чармайж, Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг бүх талаар ахиулах ёстой гэжээ.

1  2  3