Хү Жиньтаогийн хоёр талын харилцааны талаар хийсэн үнэлтийг Буш сайшаагаад, Хятад Америкийн хамтын ажиллагааны салбар өдөр ирэх тусам өргөжиж байна. Хятад улс нь агуу их гүрэний хувьд олон улсын байр суурь нь илт дээшилж байна. Хятад улс бол дэлхийн энх тайванг хамгаалах үйл хэргийн түншийн хувьд дэлхийн энх тайванд өдөр ирэх тусмаа чухал үр нөлөө үзүүлж байна гэж хэлсэн байна.
Хятад Америк нь Тайваний тусгаар тогтнохыг зогсоож, Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах талаар стратегийн хамтын ашиг сонирхолтой юм. Хятад улс хамгийн их үнэнч санаа, хамгийн их хүчин чармайлтаар энх тайван эв нэгдэлийн хэтийн төлөвийн төлөө байх болно, гэвч Тайваний тусгаар тогтнохыг яасан ч зөвшөөрөхгүй гэж Хү Жиньтао илэрхийлэв.
1 2 3
|