Хөх-Нуурын Голмодоос Түвдийн Лхас орох анхны галт тэргэнд суусан 600 гаруй зорчигч 7-р сарын 1-ний өдрийн үдээс өмнө Голмод вогзалаас мордсон байна. Дэлхийн далайн түвшнээс хамгийн өндөр дэх төмөр зам болох Хөх-Нуур Түвдийн төмөр зам ашиглалтад орсныг энэ нь харуулсан байна. Мөн замаар Голмод орох анхны галт тэрэг ч үүний хэдэн минутын дараа Лхасаас мордсон байна.
Хятад улсын дарга Хү Жиньтао Хөх-Нуур Түвдийн төмөр зам ашиглалтад орсныг тэмдэглэх Голмодод болсон арга хэмжээнд оролцсон бөгөөд Түвд орох анхны галт тэргийг мордуулах туузыг хайчилсан байна. Тэрээр хэлэхдээ, Хөх-Нуур Түвдийн төмөр зам ашиглалтад орсон нь Хятадын төмөр замын байгуулалтын түүхэн дэх агугаа том үйл явдал болсон төдийгүй дэлхийн төмөр замын байгуулалтын түүхэнд ч гайхамшигтай үйл явдал болсон юм гэжээ.
1 2
|