• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-01 19:06:20    
Далайн түвшнээс хамгийн өндөр дэх төмөр зам ашиглалтад орлоо

Хятадын Олон Улсын Радио

     Дарга Хү Жиньтао Хөх-Нуур Түвдийн төмөр зам ашиглалтад орсныг тэмдэглэх арга хэмжээн дээр хэлэхдээ, Хөх-Нуур Түвдийн төмөр замыг байгуулах гэсэн бол Хятадын хэдэн үеийнхний тулгам эрил хүсэл байсан юм. Энэ төрөм замыг байгуулсан нь Хятадын ерөнхий хүчин чадал болон шинжлэх ухаан техникийн хүчин чадлыг үзүүлсэн төдийгүй хүн төрөлхтөний даац тэвчээрийг ч сорьж үзсэн байна. Зам байгуулалтад оролцсон нийт хүмүүс болон олон талынхны мятрашгүй чармайж, хатуужилтай тэмцсэний ачаар Хятадын хэдэн үеийнхэн ялангуяа зам дагуу нутгийн олон үндэстний боловсон хүчин олон түмний эрил хүсэл биелэгдлээ гэжээ.

     Уг арга хэмжээн дээр ХКН-ын Хөх-Нуур мужийн хорооны нарийн бичгийн дарга Жао Лэжи, ХКН-ын ТӨЗР-ны хорооны нарийн бичгийн дарга Жан Чинли ч үг хэлж, уг төмөр замын ашиглалтад орсон нь тус хоёр муж районы эдийн засаг нийгмийн хөгжилд бүр чухал ач холбогдолтой юм гэж илэрхийлсэн байна. / Э.Цогзолмаа орчуулж, Баатар хянав/


1  2