Хятадын ирээдүйн хөгжлийн тухай Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, ирэх 5 жилд Хятадын эдийн засгийг нэн ихээр хөгжүүлэн, ард иргэдийн амьжиргааны төвшнийг нэн ихээр дээшүүлж, нийгмийн дэвшлийг нэн ихээр ахиулж, өөрчлөлт нээлтийн талаар нэн их алхам хийх болно. Энэ онд Хятад улс эдийн засгийн өсөлт түргэвтэр байснаасаа хэт түргэн болохоос сэргийлэх ажлыг дорвитой хийж, юмны үнийн хэт түргэн өсөлт болон инфляцийг тогтоон барьж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийн хурдыг хэвээр хадгална гэлээ.
Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны талаар Ерөнхий сайд Вэнь Жябао ярихдаа, "НҮБ-д элсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт хийх"-ийг эсэргүүцэж байгаа Хятад улсын байр суурийг дахин нотолсон бөгөөд нэг Хятад улсыг хүлээн зөвшөөрсөн угтвар нөхцөлд, Тайваний хоолойн хоёр эрэг хоорондын энхийн хэлэлцээрийг эртхэн сэргээхэд бэлэн байна гэжээ. Эх газрынхан Тайваньтай эдийн засаг, худалдааны харилцааны хүрээ хэмжээгээ цаашид өргөтгөн, хамтын ажиллагааны зэрэглэлээ дээшлүүлж, хоёр эргийн хооронд "шуудан холбоо, бизнес, агаарын тээвэр" шууд нэвтрэх болгоно гэж тэмдэглэлээ.
1 2 3
|