• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-18 15:41:26    
Хятадын Ерөнхйи сайд дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултанд хариулав

Хятадын Олон Улсын Радио

     Түвдийн Лхас хотод сүүлийн үе зодоон цохион хийж, эвдэн сүйтгэж, булаан дээрэмдэн, галдаж шатаасан хэрэг гарсантай холбогдуулан, Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Лхас хотод гарсан энэ хэргийг Далай ламын бүлэглэл урьдаас төлөвлөн зохиож явуулсан, өдөөн дэвэргэсэн гэдгийг бодит хэрэг бүрэн нотолж байна. Түвдийн нийгмийн тогтвортой, хэвийн дэг журмыг хангах хүчин чадал Хятадын Засгийн газарт байгаа бөгөөд Засгийн газраас Түвдийн эдийн засгийн хөгжил болон нийгмийн дэвшлийг цаашид дэмжинэ гэжээ.

     Олимпийн наадмыг сайн зохион явуулахыг Хятадын ард түмэн чин үнэнчээр хүсч байгаа бөгөөд Олимпийн наадмыг зохион явуулахаар дамжин олон орны ард иргэд хоорондын найрамдал, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсч байна гэж тэр тэмдэглэжээ.

     Үүнээс гадна, Ерөнхий сайд Вэнь Жябао бас Хятадын улс төр, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт, нийгмийн ажлын удирдлага болон олон нийтийн үйлчилгээ зэрэг асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\


1 2 3