• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-07 14:46:33    
Хятадын гадаад харилцааны сайд сэтгүүлчийн асуултад хариулав

Хятадын Олон Улсын Радио

     Хятад Францын харилцаанд гарч буй асуудлын талаар хариуцлага нь Хятадын талд байхгүй гэж Ян Жечи хэлсэн байна. Хятадын талын анхаарал хандуулж байгаа чухал их асуудлаар Францын тал зөв нааштай тусгал гаргахыг тэрээр хүссэн бөгөөд Хятад Францын харилцааны алс хэтийн хөгжилд итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

     Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай Ян Жечи хэлэхдээ, 6 талт хэлэлцээний талууд эрхбиш 2005 оны 9-р сарын 19-ний өдөр тохиролцсон хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаагаа түргэхэн нэгтгэж, хоёрдох шатны үйл ажиллагаагаа биелүүлж, хэлэлцээг гурав дахь шатанд хүргэх ёстой гэжээ.

     Хятад Африкийн харилцааны тухай Ян Жечи хэлэхдээ, Хятад улс Африкийн орнуудтай эрчим хүчний хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа нь харилцан ашигтай хамтаар ялалт байгуулахын төлөө юм. Африкийн хөгжлийг Хятад улс өнгөрсөнтэйгөө нэгэн адил дэмжинэ гэжээ.

     Үүнээс гадна, Ян Жечи мөн цаг уурын өөрчлөлт, Хятад Европын харилцаа зэрэг асуудлаар дотоод гадаадын сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулсан байна. \Пэрлаймаа орчуулж, Номин хянав\


1 2 3