2008 оны 8-р сарын 8-ны өдөр хүртэл Бээжингийн Олимпийн наадам эхлэхэд бүтэн хоёр жил үлдээд байна. Энэхүү утга агуулгатай өдрүүдэд, Хятад хэлний нийтлэг хэл болох англи,франц, испани, орос зэрэг 9 төрлийн хэлээр 24 цаг нэвтрүүлэх Хятадын Олимпийн наадмын тухай олон хэлээр нэвтрүүлэх радио суваг Бээжинд албан ёсоор нээгдлээ. Энэ бол Хятадын олон төрлийн хэлээр Бээжингийн Олимпийн наадам болон түүний бэлтгэл ажлыг онцлон танилцуулах анхны радио суваг юм.
"Хятадын олон улсын радиогийн Олимпийн наадмын тухай радио нэвтрүүлэг"-ийн суваг бол Бээжингийн Олимпийн наадамтай холбогдсон мэдээ мэдээллийг танилцуулахаар гол болгосон тусгай суваг юм. Уг суваг нь НҮБ-ын 6 төрлийн албаны хэл болох хятад, англи, орос, франц, испани, араб хэл тэрчлэн япон, солонгос, герман хэл зэрэг 9 төрлийн хэлээр 24 цаг нэвтрүүлнэ. Программын агуулгад бас амьдрал үйлчилгээний мэдээ байхаас гадна Олимпийн наадамтай холбогдсон Хятадын улс төр, эдийн засаг, соёл иргэншил, аялал жуулчлал, Олимпийн англи хэл зэрэг тусгай программууд байгаа юм байна.
1 2 3
|