ХОУР-ын дарга Ван Гэннянь нэвтрүүлэг эхлэх ёслол дээр хэлэхдээ:
Олимпийн наадам ойртож байгаагийн хэрээр, Бээжингийн хүмүүсийн спортын тэмцээнүүд болон янз бүрийн үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх нь ихэсч, Олимпийн хотын өнгө төрхийг өөрсдийн нүдээр үзэж ойлгож мэдэхээр Бээжинд ирэх гадаадын хүмүүс болон аялан жуулчлагчдын тоо улам олширч байна. Эдгээр хүмүүс үг хэлний саадгүй, Хятад улсыг сайн ойлгож мэдэх Бээжин болон Бээжингийн Олимпийн наадмыг ойлгох мэдээ мэдээллийн үйлчилгээний таатай орчин бий болгохыг улам шаардаж байгаа юм. Энэ сайхан цаг мөчид, манай радио Олимпийн наадмын тухай олон хэлээр нэвтрүүлэх болсон нь азтай мөртөө цагаа олсон арга хэмжээ юм гэжээ.
ХОУР-гийн Олимпийн наадмын тухай нэвтрүүлэг эхэлсэн нь Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дорвитой дэмжлэгийг олсон юм, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх орлогч дарга, Бээжингийн хотын орлогч дарга Лю Жинминь нэвтрүүлэг эхлэх ёслолын ажиллагаан дээр биечилэн ирж баяр хүргэсэн байна. Лю Жинминь хэлэхдээ, ХОУР бол манай улсын гадаад нэвтрүүлгийн чухал мэдээллийн хэрэгсэл юм, мөн олон төрлийн хэлээр нэвтрүүлэг явуулах арвин туршлагатай радио юм, өнөөдөр Олимпийн наадмын тухай нэвтрүүлгээ эхлүүлсэн нь Бээжингийн Олимпийн наадмыг сурталчлах, улс орны сайн сайхан түр төрхийг бий болгоход нааштай үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
1 2 3
|