Эхний танилцуулсан газар Хятадын эртний улс болох Гурван улсын музей байлаа. Энэ музейд тухайн үеийн улсын соёлын түүхийг бүгдийг багтаасан цогцолбор байх бөгөөд бидэнд хаад, ноёдын намтар түүхийг цуг байршуулсан шавран баримлуудыг болон тухайн үеийн хотын төв гудмаар дагуулан үзэж сонирхууллаа.

Энд гадаад дотоодын аялал жуулчид хүний хөл гишгэх зайгүй шахам байх бөгөөд тасралтгүй цувран хөвж байлаа. Тус бүртээ 20-50-иад хүн дагуулсан тайлбарлагчид алхам тутамд таарна.

Дараагийн газар болох Чөндүгийн Өргөн нарийн гудамжинд аваачлаа. Энэхүү гудамж нь нэг тал нь өргөн нөгөө тал нь нарийн зайтай бөгөөд машин тэрэг оруулахгүйгээр замыг хаажээ. Энд та эртний Чөндү хотын гудмаар явж байгаа сэтгэгдэл төрөх болно.
1 2 3