|
|
||
Гадаадын сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлыг мөн энд зохион байгууллаа. Хэвлэлийн бага хурлаар Чөндү хотод байрлах 3 хоногт аялах аяллын хөтөлбөр болон хотын түүхийг танилцууллаа.
Тус хэвлэлийн хурлын төгсгөлд маш их сэтгэл хөдлөм үйл явдал боллоо. Чөндү хотын бага сургуулийн сурагчид өөрсдийн гараар урласан зураг болон хайчилбарыг орон орны сэтгүүлч нарт дурсгасан билээ.
Чэндү хотын зүүн дүүргийн төв гудамжийн бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Жөү усан будгаар зурсан "Морьтой Монгол" зургаа надад бэлэглэсэн билээ.
Ингээд энэ өдрийн төгсгөлийн арга хэмжээ нь тус гудамжинд байрлах эртний хоолны газарт оройн зоог барилаа. Оройн хоолны үеэр Чөндү хотын эртний соёл урлагийн сонирхолтой үзүүлбэрүүдийг багтаасан бүрэн хэмжээний тоглолтыг сонирхуулсан билээ. \Ү.Ихмандал \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |