|
|
||
Төрөөд дөнгөж долоо хонож буй аварга хулсны баавгайн үр төл
Хулсны баавгай нь зөвхөн ороо орсон үед буюу 3-5 сарын хооронд хамт байх бөгөөд бусад үед ганц ганцаараа амьдрана. Эмэгчин нь үр зулзагаа зөвхөн ганцаараа өсгөх бөгөөд өөр өөрсдийн тус тусдаа эзэмшил газартаа л амьдардаг байна. Намар 8-9 сард хулсны баавгай 1-2 зулзага төрүүлэх боловч 2 зулзага гарсан тохиолдолд зөвхөн нэгийг нь сонгож өсгөдөг байна. Аварга хулсны баавгайн зулзага төрөхдөө маш жижигхэн, дөнгөж 90-130 гр буюу эхийнхээ биеийн жингийн 1/900-тэй тэнцэнэ. 8-9 сартай болтлоо хөхөө хөхөх ба 18-24 сар хүртэл эхтэйгээ цуг амьдардаг байна. PANDA нь 5-7 нас хүрээд нас бие гүйцнэ.
Дэлхийн байгаль хамгаалах сан өөрсдийн бэлэг тэмдгээр Хулсны баавгайг сонгосон бөгөөд одоог хүртэл ашиглагдаж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |