• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Танилцъя миний нэр- ПАНДА

CRI       (GMT+08:00) 2011-09-20 09:31:11

      УЛААН ХУЛСАН БААВГАЙ

      Хулсны баавгай бас улаан байдаг гэдэгт та итгэх үү. Хальт харвал мууртай төстэй энэ амьтан бол улаан хулсны баавгай.

       Улаан хулсны баавгай жижиг биетэй модон дээр амьдардаг хөхтөн амьтан. Гэрийн муурнаас бага зэрэг том биетэй, улаан хүрэн үс, урт, сэгсгэр сүүлтэй энэ амьтны урд хоёр хөл нь богино байдгаас алцагнаж явдаг. Ихэвчлэн хулсаар хооллох бөгөөд хааяа өндөг, шувуу, шавьж, жижиг хөхтөн амьтдаар хооллоно. Голдуу ганцаараа амьдарна.

       Хималайн нурууны ой модонд л амьдардаг улаан хулсны баавгай Балба, Хятадын нутагт тархжээ. Мөн Энэтхэг, Бутан, хойд Мьянмарт тааралдах нь бий. Тархсан улсуудад нь уг амьтныг хуулиар хамгаалсан байдаг хэдий ч амьдрах орчны хомсдол, хуваагдал, хулгайн ан зэргээс болж маш их ховордож яваа амьтан. 2009 онд Улаан номонд бүртгэсэн.

        Улаан хулсны баавгай нь дасан зохицох чадвар сайтай бөгөөд одоогийн байдлаар дэлхий даяар 800 гаруй улаан хулсны баавгай амьтны хүрээлэнүүдэд амьдарч байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе