• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-02 18:23:56    
Иранд шинэ саналууд дэвшүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрчээ

Хятадын Олон Улсын Радио

    Ираны цөмийн асуудлыг зохицуулахтай холбогдуулан НҮБ-ын байнгын гишүүн 5 орон болон Герман зэрэг 6 орны ГХЯ-ны сайд нар 1-ны орой Автсрийн Венад уулзалт хийсэн байна. Дипломат арга зам, энхийн аргаар Ираны цөмийн асуудлыг зохицуулахын тулд Ираны засгийн газарт хандан шинэ саналууд дэвшүүлэхийг санал нэгтэй зөвшөөрсөн байна.

    Бидний гаргасан саналуудын дагуу, Иран уран баяжуулах төлөвлөгөөгөө зогсоовол Ираны цөмийн асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд дэвшүүлэхгүй гэж Английн ГХЯ-ны сайд хатагтай Маргарет Бекет уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

    Хятадын Гадаад харилцааны сайд Ли Жаошин Ираны Гадаад хэргийн сайд Манучер Моттакитой 6-р сарын 2-ын өдөр утсаар ярьж, Ираны цөмийн асуудлын шинэ байдалтай холбогдуулан санал бодлоо солилцжээ. Уг асуудлыг дипломат арга замаар эв зүйтэй зохицуулахад ашигтай хүчин чармайлт бүхнийг Хятадын тал дэмжинэ гэж сайд Ли Жаошин илэрхийлжээ.

1  2