Үүнээс өмнөхөн, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс хэлэхдээ, Иран уран баяжуулах болон цөмийн түлшний хаягдлыг зохицуулах ажиллагаагаа бүх талаар зогсоосон тохиолдолд Америк нь Европын Холбоог төлөөлсөн Их Британи, Франы, Герман 3 орны хамт Ирантай цөмийн асуудлаар хэлэлцээ хийх болно гэжээ. Америкийн энэ байр суурийг холбогдох талууд сайшааж байна.
Ираны Гадаад хэргийн сайд Манучер Моттаки 6-р сарын 1-ний өдөр Райсын хэлсэн үгийн хариу болгож, Иран Америктай хэлэлцээ хийх бэлтгэлээ сайн хийсэн, гэвч Америкийн шаардсанчилан уран баяжуулах ажиллагаагаа зогсоохгүй гэжээ. \Пэрлаймаа, О.Дарамбазар орчуулж, Буян хянав\ 1 2
|