Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань мөн өдрийн комисс байгуулагдсан хурал дээр хэлэхдээ, ШАХБ-ын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа нь анхны шат үеэ өнгөрөөж, ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ цаг үед орсон байна. Олон орны үйлдвэр худалдааны салбарууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сайн сайхан хэтийн төлөв бий болгохыг хүсч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, ШХАБ-ын аж ахуйн нэгжийн эздийн комисс байгуулагдсан нь олон орны аж ахуйн нэгжийн хоорондох харилцаа, хамтын ажиллагаанд таатай сайн орчин буй болгох юм. Олон улсын Засгийн газартай хамтаар хүчин чармайлт гаргаж, гишүүн орнуудын аж ахуйн нэгжийн эздийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай орчин бий болгоход Хятадын Засгийн газар бэлэн байна гэжээ.
1 2 3 4 5
|