Уг бүс нутгийн эрчим хүч, зам харилцаа, цахилгаан холбооны салбар дахь сүлжээнд холбогдсон төслийн хамтын ажиллагааг Хятадын тал ахиулах болно гэж комисс байгуулагдах хуралд оролцсон Хятадын Худалдааны яамны орлогч сайд Юй Гуанжөү цохон тэмдэглсэн байна. Тэрээр хэлэхдээ, нэгд, цахилгаан эрчим хүчнээс эхэлж, бүс нутгийн эрчим хүчний сүлжээ байгуулана. Хоёрт, бүс нутгийн зам харилцааны сүлжээ байгуулж, ШХАБ-ын авто замын тээврийн сүлжээг үндсэндээ бүрдүүлнэ. Гуравд, цахилгаан холбоо болон мэдээллийн сүлжээг байгуулж, дэд бүтцийг боловсронгуй болгон, ШХАБ-ын мэдээллийн дээд хурдтай сүлжээний систем байгуулна гэжээ.
Юй Гуанжөү цааш нь хэлэхдээ, Олон орны аж ахуйн нэгжийн эзэд дээрх салбар дахь бүтээн байгуулалтад идвэхтэй оролцон, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд өөр өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна гэжээ.
ШХАБ-ын аж ахуйн нэгжийн эздийн комисс нь 14-ний үдээс хойш Шанхайн Шин Гүө зочид буудалд байгуулагдсанаа мэдэгдэж, Оросын холбооны зөвлөлийн орлогч дарга бөгөөд Оросын аж ахуйн нэгжийн эздийн комиссын дарга Дмитрий Мезенцев уг комиссын гүйцэтгэх захиралаар сонгогдсон байна. \Урьхан орчуулж, Буян хянав\ 1 2 3 4 5
|