Японы ерөнхий сайд Койзүми дэлхийн 2-р дайны А зэрэглэлийн гэмт хэрэгтний хөшөөг тахиж байгаа Ясукүни сүмд 15-ны өдөр мөргөл үйлдсэний дараа Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Орос, Индонез, Сингапур зэрэг орны засгийн газар, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн зэмлэн буруушаасан байна.
Японы Асахи Шимбун сонин 16-ны өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Коизүмигийн үйл ажиллагаа нь үндэстний явцуу үзлийг өдөөж, Японы гадаад харилцааг мухардмал байдалд оруулсан байна . Коизүми тушаалаасаа гарах үедээ ийм ажиллагаа үйлдсэнд хилэн төрж ичгүүр хүрч байна гэжээ.
1 2
|